Оффис Үйлчилгээ 

"Рокмон Бюлдинг” оффис төв нь орчин үеийн өвөрмөц дизайн, интерьер заслын содон шийдэл, техникийн цогц үйлчилгээ, хотын А зэрэглэлийн байршил, ая тухтай цэвэрхэн орчинг бүрэлдүүлсэн оффисын зориулалттай ажлын байрны түрээсийн үйлчилгээг явуулдаг.

Тус оффис төв нь загвар дизайн, барилгын чанар, засал тоноглол гэх мэт бүх үзүүлэлтээрээ Монгол улсдаа тэргүүлэхүйц байгууламж бөгөөд энэ нь байгууллагын нэр хүндийг өндөрт өргөх чухал үзүүлэлт юм. Рокмон Бюлдинг дахь оффисуудын саруул цонхоор байгалийн гэрэл өдрийн туршид саадгүй орж, өрөө тасалгааг гэрэлтүүлэх бөгөөд хамгийн орчин үеийн албан оффисын тоног төхөөрөмж, материалаар тоноглогдсон эдгээр оффисууд нь нэр хүндтэй бизнесийн байгууллагын бүх талын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангана.

Манай үйлчлүүлэгчид өрөө тасалгааныхаа тохижилт, зохион байгуулалтыг өөрсдийн хүсэлт шаардлагын дагуу төлөвлөх бүрэн боломжтой бөгөөд байгууллагын үйл ажиллагаанд шаардагдах бүхий л үйлчилгээг нэг доороос авах боломжтойгоороо өндөр давуу талтай юм.

“Рокмон Бюлдинг” оффис төв нь Улаанбаатар хотын бизнес, эдийн засаг, соёлын төвд оршиж байгаа нь ажил албаа явуулахад хүссэн газартаа цаг алдалгүй хүрч очих боломжтой тул та бүхний алтан цагийг хэмнэх ач холбогдолтой билээ. Түүнчлэн томоохон худалдаа үйлчилгээний төвүүд төвлөрсөн, их хотын төв цэгт байрлах танай оффис байгууллагын тань нэр хүндийн чухал үзүүлэлт болох нь дамжиггүй.


Даатгагдсан оффис

Эко оффис

Хөнгөлөлттэй хурлын танхим

Давуу талууд


Ая тухтай, цэвэрхэн орчин

А зэрэглэлийн бүс

"Рокмон Бюлдинг" оффис төв нь хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг.

Засвар үйлчилгээ

Бид дотоод заслын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн шинэ өрөөг үйлчлүүлэгчиддээ санал болгодог.

Ариун цэвэр

Давхар бүр эрэгтэй, эмэгтэй нийтийн ариун цэврийн өрөөнүүдтэй.

Авто зогсоол, граж

Оффисын гадна талбай болон дулаан гражид нийт 100 орчим автомашины зогсоолтой.

Эрчим хүч

Эрчим хүчний 2 эх үүсвэртэй бөгөөд энэ нь сэлгэн залгалтын горимоор ажилладаг.

 


Аюулгүй байдал

Хяналтын камер

Барилгын гадна болон дотор талбайг камержуулсан бөгөөд 24 цагийн туршид оператор хяналт тавин ажилладаг. 

Хөдөлгөөн мэдрэгч

Давхар бүрт хөдөлгөөн мэдрэгчийг байршуулсан. 8 - 10 баллын газар хөдлөлтөнд тэсвэртэй.

Харуул хамгаалалт

Өөрийн харуул хамгаалалтын албатай бөгөөд 24 цагийн туршид аюулгүй байдлыг хянан ажилладаг.

Ресепшн

1-р давхарт байрлан ажиллах ресепшн нь ирсэн зочдыг мэдээллээр хангадан.