Мэндчилгээ


Шинэ зууны хөгжил дэвшлийн төлөө хамтдаа мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, хийж бүтээхийн их хүслээр жигүүрлэн, гэрэлт ирээдүйгээ цогцлон бүтээх их үйлсэд сэтгэл оюунаа чилээж, бүтээлч хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж буй та бүхэнтэйгээ мэндчилж буйдаа үлэмж таатай ба3на. 

Даяарчлагдсан ертөнцийн нэгэн эд эс болсон Монгол орноо ертөнцөд аниртай, хөгжлийн түүчээнд данстай, цэцэглэн хөгжиж, мандан бадарсан хүчирхэг нэгэн болгохын төлөө хамтдаа урагшилцгаая. 

Та бүхэн бидэнтэй хамтран бүтээхийг, хамтран дэвжихийг, хамтран урагшлахыг хүсвэл таны орон зай бидний дунд ямагт буй гэдэгт та бүхэн итгэлтэй байж болно.


Ерөнхийлөгч Ч.Эрдэнэбаяр

"Рокмон" ХХК нь анх 1997 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл хугацаанд барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, оффисын түрээс, бетон зуурмагийн иж бүрэн тоноглогдсон үйлдвэрлэл, машин механизмын авто парк, гадаад дотоод худалдааны салбарт бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж, улс орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулж, зах зээлийн өнөөгийн нөхцөлд өөрийн гэсэн өнгө төрхтэй, бүтээлч, нийгмийн хариуцллагатай үндэсний компани болон өргөн дэвжлээ.

Бидний Тухай