Бетон Зуурмаг

“Рокмон” ХХК нь өндөр хүчин чадал бүхий Бетон зуурмагийн 2 үйлдвэртэй. Эдгээр үйлдвэрүүд нь Улаанбаатар хотын баруун болон зүүн хэсэгт байрлан үйл ажиллагаагаа явуулж байна.“Рокмон” Бетон зуурмагийн үйлдвэр-1 нь БНСУ-ын бүрэн автоматчилагдсан компьютер удирдлага бүхий цагт 150 м.куб, хоногт 1500м.куб бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай.“Рокмон” Бетон зуурмагийн үйлдвэр-2 БНХАУ-ын HSZ-180 загварын бүрэн автоматчилагдсан компьютер удирдлага бүхий цагт 180м.куб, хоногт 1800м.куб бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай.

Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэх хуваарийн дагуу 24 цагийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг ба оператор хяналтын хэсэг нь үйлдвэрлэгдэж буй бетон зуурмагийн орц, найрлагын  нормыг стандартын дагуу байгаа эсэхийг хянаж, бүтээгдэхүүний чанарыг дээд түвшинд байлгахыг зорин ажиллаж байна.         


Бетон зуурмаг

Миксер машины түрээс

Шахагч машины түрээс

Үйлчилгээ


Бетон Зуурмаг


Бидний үйлдвэрлэсэн м100 - м500 марк хүртэлх бетон зуурмаг нь өөрсдийн лаборатори болон итгэмжлэгдсэн лабораториор давхар баталгаажсан Монгол улсад үйлдвэрлэгдэж буй бетон зуурмагийн стандарт шаардлагыг бүрэн хангасан тохирлын  гэрчилгээ бүхий чанартай бүтээгдэхүүн болно. 

Odoo • Text and Image
Odoo • Image and Text

Миксер машины түрээс


6, 8 м.куб бетон зуурмаг тээвэрлэх хүчин чадалтай HOWO, Hyundai маркийн 30 гаруй миксер машин таны хүлээж байна.

Шахагч машины түрээс


36, 44, 58 метрийн өндөрт бетон зуурмаг шахах хүчин чадалтай 2013 оны шинэ помп автомашинууд таныг хүлээж байна.


Odoo • Text and Image