Бидний тухай

Чанартай үйлчилгээг эрхэм хэрэглэгч таны гарт хүргэх нь бидний эрхэм зорилго юм !


Рокмон ХХК нь 1997 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл
22 жилийн турш үйл ажиллагаагаа амжилттай явуулан өргөн дэвжин
ажилласаар байна 

Бид өнөөг хүртэлх, хугацаанд барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, оффисын түрээс, бетон зуурмагийн иж бүрэн тоноглогдсон үйлдвэрлэл, машин механизмын авто парк, гадаад дотоод худалдааны салбарт бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж, улс орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулж, зах зээлийн өнөөгийн нөхцөлд өөрийн гэсэн өнгө төрхтэй, бүтээлч, нийгмийн хариуцлагатай үндэсний компани болон өргөн дэвжлээ.

сонирхолтой статистик

Тоо баримт түүхийг харуулна

0
Баригдсан барилга
0
Жилийн туршлага
0
Хэрэгжсэн төслүүд

Бид чанарыг эрхэмлэн ажиллахын хажуугаар нийгмийн хариуцлага болоод аюулгүй ажиллагаа байгаль орчиндоо ээлтэй улсдаа үр өгөөжтэй компани байхын төлөө үргэлж хичээн ажилласаар ирсэн билээ. 

нийгмийн хариуцлага

MAMYPOKO брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд 6 сарын 22-ны өдөр ЦССҮТ-тэй хамтран “Цусаа хандивлах” сайн үйлсийн аяныг нийт “Рокмон ХХК”-ийнхээ хамт олны дунд 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.Энэхүү сайн үйлсэд нийт 80 гаруй ажилчид маань нэгдэж хорт хавдартай хүүхдүүд, төрөхийн хүндрэлд орж буй ээжүүд болон цус сэлбэх шаардлагатай хүнд байдалд орсон хэн бүхэнд тусламжийн гараа сунгав. Таны өгсөн цус 3 хүний эрдэнэт амийг аварна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

аюулгүй ажиллагаа

Манай ажилтнууд хамтдаа авьяас чадвартай, хийж бүтээх урам зориг дүүрэн олон үндэстний төлөөлөл бүхий хамт олныг – хамгийн хүчирхэг хөрөнгийг – бүрдүүлдэг. Тэд аюулгүй, эсэн мэнд байхаас илүү чухал зүйл бидэнд үгүй. Ажиллах хугацаандаа өдөр бүр гэртээ эсэн мэнд, эрүүл саруул очдог, осол гэмтэл, өвчлөлөөс ангид ажлын байр бий болгох нь бидний зорилго юм.

We are the creators you can trust on for a perfect solution to all your needs.